
Овьёосны зутан
Киви, усан үзэм, манго, банана, алим гээд дуртай жимснүүдээ нэмээд илүү амттай, илүү өнгөлөг болгоод амтархан идээрэй. Эрүүл байх үндэс, зөв хооллолтой хамгийн ихээр холбоотой байдаг юм шүү. Та хичээл сургууль, ажилдаа явахаасаа өмнө өглөөний хоолоо байнга идэж байгаарай. Бүр хоцрох гээд аргаа барсан үедээ ч гэсэн Мовьёосоо идчихээд гараарай. Үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
Хэрэглэх заавар:
1. 150-200мл халуун сүү эсвэл усанд бэлдсэн 1 уут овьёосыг хийж 30 секунд-1минут дэвтээж 50°С хэмд болгож хэрэглэнэ.
2. Богино долгионы зуух (1200watt), зориулалтын аяганд 150-200мл ус юмуу сүүнд бэлдсэн 1 аяга овьёосыг хийж 1-1,5 минут халааж хэрэглэнэ. Жич: богино долгионы зуухны чадлаас хамаарч харилцан адилгүй байна.
3. Буцалж байгаа 150-200мл усанд бэлдсэн 1 уут овьёосыг хийж 30сек-1минут буцалгаж, 50°С болгож хэрэглэнэ.
4. 150-200мл хүйтэн сүү эсвэл тарганд бэлдсэн 1 уут овьёосыг 5 минут дэвтээж хэрэглэнэ