
Мовьёосны онцлог болон ач холбогдол:
Мовьёосыг өглөөний хоолондоо хэрэглэснээр та: Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөнийг хэлбэржүүлж, өтгөн хаталтаас сэргийлнэ.
Цусны даралт ихсэх өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг хэд хэдэн өвчин үүсэх эрсдэлийг бууруулах, Судалгаагаар мовьёосын найрлагад орсон овьёосонд ихээр агуулагдах Лигнан хэмээх ургамлын бодис нь цусны даралт ихсэх өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг хэд хэдэн өвчний эрсдэлийг бууруулдаг нь тогтоогдсон. Түүнчлэн мовьёосны найрлагад орсон наранцэцэгийн үрэнд агуулагдах хлоронены хүчил элгэн дэх гликогений задралыг хязгаарласнаар цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусалдаг.
Ходоодны шарх ба бактерийн гаралтай ходоод гэдэсний үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэх, Мовьёосын найрлагад ордог зөгийн бал нь ходоодны шарх ба бактерийн гастроэнтеритийн эдгэрэлтийг түргэсгэдэг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон.
Цусан дахь холестеролын хэмжээг бууруулах, Мовьёос нь линолейн хүчил зэрэг ханаагүй өөхний хүчлийг ихээр агуулсан орц найрлагатай тул хүний биеийн муу өөх тосыг бууруулж, сайн өөх тосыг нэмэгдүүлсэнээр зүрх судасны эмгэг ба тархинд цус харвах өвчнөөс сэргийлэхэд тустай. АНУ-ын Mayo Clinic холестеролын хэмжээг бууруулахад хамгийн үр дүнтэй 5 хүнсний нэгээр овьёосыг зөвлөсөн байдаг.
Хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, Мовьёос нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд тусгай пропофан зэрэг чухал амин хүчлүүдийг агуулсан уургийн сайн эх үүсвэр юм.
Жин хасах, Мовьёос нь эслэгээр маш баялаг тул өглөөний хоолонд хэрэглэхэд таныг удаан цатгалан мэдрэмжээр байлгаж жингээ хасахад тань туслана.
Ясны сийрэгжилтээс сэргийлнэ, Мовьёос нь кальци агуулдаг бөгөөд сүү болон тарагтай хамт хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлэх боломжтой.
Зарим төрлийн хорт хавдар ба зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, Флаванойд ба антиоксидантуудыг ихээр агуулдаг.
В витаминууд, Фолийн хүчил, Цайр, Төмөр, Магни, Кальци, Селени зэрэг чухал эрдэс бодисуудыг нөхөн авах боломжтой.