Blog

HomeЗөвлөгөөХэрхэн эрүүл зөв хооллох вэ?

Хэрхэн эрүүл зөв хооллох вэ?

Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог. Харин хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шимт чанар хэмээх ойлголт харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд дээр дурьдсан бодис болон бусад биологийн идэвхит нэгдлүүдийн бүрдэл агуулгыг багтаан үздэг. Хоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэгч хүчин мөн. Хоол тэжээлтэй холбогдолтой нилээд хэрэглэгддэг зарим нэг томьёог тайлбарвал.
Үндсэн шимт бодис гэдэг нь: Хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис уураг, өөх тос, нуүрс ус юм. Бичил тэжээл гэж хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэн эрүүл аж төрөхөд бага тун хэмжээгээр зайлшгүй шаардагдах бичил бодис болох аминдэм, эрдэс бодисуудыг хэлдэг бөгөөд илчлэг нь бие махбодид бодисын солилцооны явцад хоол тэжээлийн шимт бодисын исэлдэн задарч ялгаруулах дулааныг хэлнэ. Кило калори- 1 кг буюу 1 литр усны дулааныг 1 хэмээр нэмэгдүүлэхэд шаардагдах дулаан.