ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Хуулийн этгээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

  • байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авах;
  • гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг ажилтнууддаа мэдээлэх, сурталчлах;
  • гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хөтөлбөр, төлөвлөгөө, арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих;
  • Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно.